Монгол инженерүүдийн "урласан" зүтгүүр

Monday, May 24, 2010

Монгол инженерийн ур ухаанаар бүтсэн "Хоёр загал- 006" илчит тэргийг хүлээлгэн өгөх ёслол өчигдөр төмөр замын депод боллоо. "Хоёр загал-006"-г ОХУ-д үйлдвэрлэгдсэн "2ТЭ-10М" серийн илчит тэрэгний суурь раманд АНУ-ын "General electric" компанийн "МЕ1-27С" цувралын suреr skidыг инженер, текникийн ажилчдын хүчээр төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд угсарч, байнгын ажиллагаанд хүлээлгэн өгсөн юм.

Өмнө нь угсарч байсан "Хоёр загал" зүтгүүрээс энэ удаагийн зүтгүүр олон үзүүлэлтээр давуу. Тухайлбал, Монголын байгаль цаг уурын онцлог, нөхцөл байдалд тохируулж шинэчилсэн программтай төдийгүй өндөр хүчдэлийн камерийн агааржуулалтын системийг шинэчилж, дамжлагын араатай хос дугуйгаар тоногложээ. Зүтгүүрийг ачаа тээврийн чиглэлээр ашиглах юм. Уг илчит тэргийг бүтээхэд 24 хүний ур ухаан, авьяас чадал шингэсэн. Монгол инженерийн ур чадвар хэр зэрэг өндөр байгааг харуулсан бүтээл болжээ.

Зүтгүүрийн даацын норм нь 3800 тонн юм байна. Төмөр замын депогийнхон зүтгүүрээ хүлээлгэн өгөхөөсөө өмнө туршиж Улаанбаатараас Зүүнхараагийн чиглэлд явуулсан байна. Туршилтаа амжилттай давсан зүтгүүр анхныхаа аялалыг хийхээр Улаанбаатар-Чойрын чиглэлд өчигдөр гарлаа.

Одоогоос дөрвөн жилийн өмнө депогийнхон "Хоёр загал 1-5" хүртэлх зүтгүүрийг угсарсан. "Хоёр загал 006" ийнхүү амжилттай ашиглалтад орж инженер, ажилчдад цаашид улам ихийг хийх урам зориг өглөө. Ирэх сард Төмөр замын депогийн хамт олон хуримтлуулсан арвин туршлагадаа тулгуурлан "Хоёр загал 007"-г байнгын ажиллагаанд хүлээлгэн өгөх аж.

Анхны уурийн галт тэрэг

Sunday, May 23, 2010

Анхны уурийн тэргийг 1804 онд Английн Ричард Тревитик (Richard Trevithick), зохион бүтээсэн.Уурийн тэрэг нь анхны уурийн хөдөлгүүртэйгээр зохион 7 т ачааг 7 км/ц-ийн хурдтайгаар тээвэрлэсэн байна. Энэ уурийн тэргийг туршихын тулд Тревитика Лондонд зам төмрөн зам барьсан. Уурийн тэрэг нь нэг уурийн яндан бүхий уурийн тогоотой, 4 хос дугуйтай хоёр голт дам нуруутай байсан.



1829 оны 10 сарын 6-нд дэлхий дээр зохиогдсон анхны уурийн тэрэгний уралдаанд Жорж Стефенсоны зохион бүтээсэн “Пуужин” нэртэй уурийн тэрэг нь хамгийн их 48 км/ц хурдтай хурдалж түрүүлсэн. Пуужин нь 13 т жинтэй ачааг тээсэн байна.